Байгууллагын вэб сайт ямар байх хэрэгтэй вэ?
Блог

Байгууллагын вэб сайт ямар байх хэрэгтэй вэ?

Бүх зүйл дижитал шилжилт хийж байгаа өнөө үед та албан утас, албан и-мэйл хаягтай байх хэрэгтэй. Харин вэб сайт бол заавал байх зүй ёсны яг л  Байгууллагын лого шиг үнэ цэнэтэй зүйл болж хувирчээ. Компани, ТББ үүсгэн байгуулагдсан цагаас л вэб сайт буюу таны интернет орчин дох нэрийн хуудас заавал хийлгэх хэрэгтэй, мөн хийлгэх хэрэгцээ гардаг.

Тэгвэл Байгууллын вэб сайт нь яг ямар байх ёстой, юу юу агуулах хэрэгтэй байдаг талаар бид жижиг зөвлөмж бэлтгэлээ.

Яг одоо та вебсайтаа үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа аль эсвэл вебсайтаа шинэчлэх эсвэл бүр шинээр хийлгэх гэж байгаа бол би та бүхэнд дараах нийтлэлийг уншаад үзээрэй.  

1. ТАНАЙ ВЭБ САЙТ RESPONSIVE БУЮУ БҮХ ТӨРЛИЙН ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АСУУДАЛГҮЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ

Танай байгууллагын талаар мэдээлэл дөнгөж авсан хэрэглэгч хамгийн түрүүнд Google-ээс энэ талаар дэлгэрүүлж хайдаг. Өнөөдөр Монгол улсад Фэйсбүүк хэрэглэдэггүй хүн, ухаалаг гар утас хэрэглэдэггүй хүн бараг үгүй. Нөгөө талаар танай харилцагч үйлчүүлэгч чинь танай байгууллагын тухай мэдээллийг гар утаснаас авах хандалаг давамгайлах болсон. Тиймээс таны вэб сат гар утас, таблетнаас төвөггүй уншигддаг, жижиг том болж харагддаг, цэгцтэй байх шаардалагтай.  2020 оны байдлаар дэлхий даяар нийт 6,2 тэрбум хүмүүс гар утсыг хэрэглэж байна. Энэ тоо Монгол улсад 1,4 сая.  

Вебсайтаа responsive ажиллаж буйг хэрхэн мэдэх вэ?

Вебсайтыг бүх төрлийн төхөөрөмж дээр асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг мэдэх тун амархан. Үүний тулд вебсайт руугаа ороод MOUSE 2-оо дараад inspect гэсэн сонголтыг сонгож, гарч ирсэн туслах цэсний зүүн дээд буланд байрлах хоёр жижиг дөрвөлжин дүрс буюу toggle device toolbar.png дээр дарахад болно. Ингэснээр веб хөтөчийн дээд талд төхөөрөмжүүд сонгох хэсэг гарч ирснийг харснаар та вебсайтаа бүх төрлийн төхөөрөмж дэмжиж байгаа эсэхийг мэдэж  болно. 

2. ВЕБСАЙТЫН БЛОГ БУЮУ ЗӨВЛӨГӨӨ ХЭСЭГ

Мэдээж вебсайт бол танай байгууллагын талаар мэдээллийг хэрэглэгчид дамжуулах чухал хэрэгсэл тэр ч утгаараа мэдээлэл нь цаг үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Гэхдээ цаг үргэлж мэдээлэл нь шинэчлэгдэж байдаг вебсайттай байгууллага хэр олон бэ? Манай байгууллагаар вебсайтаа хийлгэж байгаа хүмүүсийн ихэнх нь зөвлөгөө, мэдээллээ Фэйсбүүк хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг гэж хариулдаг. Фэйсбүүк бол зөвхөн тухайн цаг үедээ хүмүүст хүрч олон хүнийг татаад мартагддаг. Харин вебсайтад тавигдсан сайн мэдээлэл контент  нь хайлтын систем дэх эрэмбийг нэмэгдүүлдэг тул шинэ хэрэглэгч түүнийг 10 жилийн дараа ч google-ээр хайгаад вебсайт руу тань хандаж уншиж чадна. 

3. ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР БАЙДАЛ

Энгийн хэрэглээний түвшинд компьютер хэрэглэдэг хүн вэб сайтад мэдээлэл нэмэх байршуулах боломжтой байна уу? Админы удирдлагаас хүссэн мэдээллээ нэмэх хасах, засах боломжтой юу. Хэрэв тийм бол танай вэб сайт зөв бөгөөд та тогмтол мэдээллээ шинэчилж байх хэрэгтэй.

4. БАЙХ ЁСТОЙ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

Ямар ч байгууллага байсан таны вэб сайтад

  • Танилцуулга, байгууллагын түүх, ажиллагсад, удирдлагын мэдээлэл байх ёстой.
  • Холбоо барих мэдээлэл. Энэ хэсэгт та хаяг, утас холбоо барих боломжтой бүх л мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй. Үүнд сошиал хаягууд байх хэрэгтэй бөгөөд болж өгвөл бүртгэлийн форм хийж өгөх хэрэгтэй.
  • Блог. Мэдээ мэдээлэл, нийтлэл, зөвлөмж байгууллагын өдөр тутмын мэдээ мэдээлэл байх хэсэг.
  • Зургийг цомог буюу байгууллага үйл ажиллагааны зураг
  • Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдагаас хамааран бүртгэлийн форм, цаг авах захиалга өгөх бусад функцууд байх хэрэгтэй.

Харилцагч байгууллага


Вэб сайт хийлгэх, маркетингийн идэвхжүүлэлтийн үйлчилгээ захиалах бол утсаар болон анхны уулзалтаар шууд үнийн санал өгөх боломжгүй байдаг. Учир нь танай бизнесийн онцлог, манайхаас авах үйлчилгээ нь хугацаа цар хүрээ, зорилго, хийгдэх арга хэрэгсэл нь харьцангүй өөр өөр байдаг тул үнэ нь олон зүйлсээс шалтгаалан өөр өөр байдаг.